Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

Монгол хүүхдийн захианы сүлжээний заавар
Захианы жагсаалт гэдэг цахим захиа буюу email хаягуудыг нэгтгэсэн сүлжээ бөгөөд таны болон бусдын бичсэн мэйл жагсаалтын бүх хүнд зэрэг хүрдэг юм. Ингэснээр уг сүлжээн дэх бүх гишүүд шууд харилцах боломжийг нээж өгдөг давуу талтай. Сүлжээнд бүртгүүлснээр тогтмол харилцах, бусдын бичсэн захиануудыг хүлээн авах боломжтой болдог.

Ингээд танд жагсаалтыг ашиглах талаар зарим зөвлөгөө, сануулгыг толилуулъя. Энэ нь гол нь бүртгүүлж, өөрөө хариулж болон сэдэв үүсгэн бичиж ашиглах хүмүүст хамаарна.

http://groups.google.com/group/mongolhuuhed/ хаягаар орж захианы сүлжээгээр яригдсан зүйлсийг уншиж сонирхох боломжтой.

Gmail-ээс бусад yahoo г.м мэйл хаягтай гүүгл бүртгэлгүй хүмүүс мэйл лист рүү http://groups.google.com/group/mongolhuuhed/ хаягаар нэвтэрч орж уншихад шинэ гүүгл бүртгэл үүсгэх хэрэгтэй. Ингэхдээ http://groups.google.com/group/mongolhuuhed/ хуудас руу ороод баруун талаас "Join this group" гэсэн дээр дараад "Create an Account" гэсэн товч дээр дараад мэйл хаяг нууц үгээ оруулж хэрэгтэй талбаруудыг бөглөөд бүртгүүлсний дараа мэйлээ шалгаж google-с очсон мэйл дэх баталгаажуулах холбоосыг дарна.
Түүний дараагаар http://groups.google.com/group/mongolhuuhed/ хуудас руу дахин ороод "Join this group" гэсэн дээр дараад бүртгүүлсэн мэйл нууц үгээ оруулан нэвтэрч орох боломжтой болно.

Бусдыгаа хүндлэн эхлээд доорх зөвлөгөөг анхааралтай уншиж танилцахыг танаас хүсэж байна.

Хэрвээ та ямар нэгэн зүйл асуух, хэлэлцэх гэж байгаа бол:
Юуны өмнө тухайн асуудлын талаар өмнө ярилцаж байсан эсэхийг бүлгэмийн жагсаалтын хуудас руу http://groups.google.com/group/mongolhuuhed хаягаар нэвтэрч орох буюу мэйлийн хөл дэх холбоосоор дамжин нэвтэрч орж Хэлэлцүүлэг хэсгээс, эсвэл дээр байрлах хайлтын цонхыг ашиглан хайж үзнэ үү. Хэрэв таны хэлэлцэх хэлэлцүүлэг олдсон бол та мэйлд болон тухайн хуудсанд хариулах товчоор хариулан бичээрэй. Ингэхдээ гарчгийг солихгүй байх хэрэгтэй. Мөн та өөр ямар нэгэн шинэ мэдээллийг дамжуулах, түгээх гэж буй бол доорх зааврыг дагаарай.

Үүний дараа таны хайж буй мэдээлэл олдоогүй бол та шинээр хэлэлцүүлэг үүсгэж асууж болно.
Ингэхдээ дараах зүйлсийг анхаарна уу:
1. Мэйлдээ тухайн асуудлын агуулгыг илэрхийлэхүйц ойлгомжтой гарчиг өгөх.
2. Кирилл үсгээр аль болох алдаагүй бичих. Латин үсгээр бичихээс зайлсхийнэ үү!
3. Сэдэв үүсгэн бичихдээ mongolhuuhed@googlegroups.com болон mongol@huuhed.com мэйл хаягуудын аль нэг рүү мэйлээ илгээнэ.

Та дөнгөж бүртгүүлсэн болоод, огт бүртгүүлэлгүй сүлжээ рүү бичсэн бол мэйл бүх бүртгэлтэй хүнд хүрэхээс өмнө зохицуулагчид хянан сүлжээнд цацах эсэхийг шийдэх болно.Энэ нь спамаас хамгаалж буй юм. Эс тэгвээс нийт гишүүдэд янз бүрийн сурталчилгаа, спам мэйлүүд ихээр очдог.

Хэт их мэйл ирээд, төвөгтэй байгаа бол яах вэ?
Ийм тохиолдолд та бүлгэмийн хуудас руу нэвтрэн Edit my membership холбоос дээр дарж зохицуулж болно.

How do you want to read this group? гэсэн хэсэгт дараах сонголтоос сонгон тохируулах хэрэгтэй:
No Email > Мэйлээр хүлээж авахгүй ба зөвхөн веб хуудсанд нэвтэрч уншина
Abridged Email > Өдөрт 1 удаа тухайн өдөр бичигдсэн хэлэлцүүлгүүдийн талаарх  нэгтгэсэн 1 мэйл хүлээж авна.
Digest Email > 25 мэйл хүртэл мэйлийг бүгдийг нэгтгэн багтаасан мэйлийг өдөрт 1 удаа хүлээж авна.
Email > Мэйл ирэх бүрт нь хүлээж авна.

Мөн та зөвхөн ямар нэгэн сэдвийн мэйлийг хүлээж авахыг хүсэхгүй бол бүлгэмд ярилцахыг хүссэн ярилцаж буй бусад гишүүдийгээ хүндлэн өөрийн мэйлдээ тухайн сэдвийн гарчгийг түлхүүр үг болгон хааж арга хэмжээ авахыг хүсье.
Жишээ нь gmail системд settings->filters хуудсанд Create a new filter холбоосыг дараад хуудасны дээд хэсэгт нээгдсэн хэсэгт Subject талбарт тухайн сэдвийн гарчгийг оруулж үргэлжлүүлснээр тухайн мэйлийг яах талаар та сонгож болно. Хэрэв та delete it гэж сонговол тухайн сэдвийн нэр орсон мэйл таны ирсэн хавтсанд оролгүй шууд устаж байх болно.

Хэрвээ та жагсаалтаас мэйл хаягаа бүр мөсөн хасуулах хүсэлтэй бол mongolhuuhed+unsubscribe@googlegroups.com хаягаар хоосон мэйл илгээх буюу Edit my membership холбоос дээр дарж ороод Unsubscribe товч дээр дарж болно.

Баярлалаа. баяртай байна
| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (0) | 620 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 5-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

  • Холбоо барих бичлэгт Зочин: монгол хүүхэд бүр айх аюулгүй амар тайван ,аж төрөх эрхтэй. гэж үндсэн хуульд заасан байдаг тэгвэл э...
  • Хандивын данс бичлэгт Алмас: Сайн байна уу, Тэр талаар сайн мэдэхгүй байна. Тийм ялгаа байдаг юм болов уу даа. Манайх лав энгийн ...
  • Холбоо барих бичлэгт Зочин: сайн байна уу? манай дүү одоо 7 сартай зүрхний ховдол хоорндын цоорхой тархины хатингаршилтай бээжин...
  • Хандивын данс бичлэгт Зочин: хандивын данс нээх гэсэн юм яаж нээдэг юм бол?? мэдэх хүн байна уу?? одоо 7 сартай ховдол хоорондын ...
  • БИ ЧАДНА бичлэгт erdene oyu (зочин): vneexeer goe yum aa bi xolbogd moor baina xolbogdox utas baina uu
  • Хандивын данс бичлэгт Алмас: 2015-3-21 20,000.00 БОЛОРТУЯА-С гээд мөнгө орсон байна. Баярлалаа.
  • Холбоо барих бичлэгт Алмас: Бас яг байгууллага бол биш. Одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа.
  • Холбоо барих бичлэгт Зочин: энэ байгууллага одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм болов уу? хариу өгч туслаач.. хамтарч ажиллах гэ...
  • Монгол Улсын хамгийн залуу дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэдээ ... бичлэгт Зочин: чамд маш том амжилт тохиож байна би чамайг хараагүй ч гэсэн нүдэнд чинэ баярын жавхаа ...
  • Хандивын данс бичлэгт Уянга (зочин): Манай дүү Б. Амин - Эрдэнэ нь 2014 оны 4 сарын 4 өдөр төрөлхийн зүрхний ховдол хоорондын цооролттой ...

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 65217 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.

idiomatic-dormant
idiomatic-dormant