Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй

Бид хүүхдүүдэд хайртай гэж ярьдаг гэхдээ тэдний төлөө хийсэн нь цөөхөн. Нэг биш нилээн олон хүүхдүүдэд хүний сэтгэл зүрх чиглэдэг, цэвэр тэдний төлөө гэсэн хөрөнгө оруулалт гэж үзсэн учраас энэ төвийг байгуулсан. Зарим нэг маань амьдарлын шаардлагын улмаас төвийн үйл ажиллагааг явуулах, оролцох боломжгүй болж..Ерөөс тодорхой хэлэхэд энэ төв маань хэд хэдэн зорилготой юм.

1. Цэвэр хүмүүнлэгийн үйлс өөрөөр хэлбэл филантропи аян учраас ямар нэг ашиг олох шинжтэй үйл ажиллагаа энд байхгүй. Хүүхдүүдээс хэзээ ч мөнгө, төгрөг хураамж авдаггүй. Сайн санаат хүмүүсийн сэтгэл зүрхний хандив дээр тогтдог. Таныг чихэр жимс аваад ир гэх гэхгүй харин хуучин номоо дэвтэр аваад ирвэл бид баярладаг.

2. Гэр хороолол дунд, гүнд байрладаг өөрөөр хэлбэл яг гэр орондоо хичээл ном унших боломжгүй тийм хүүхдүүдэд үйл ажиллагаа маань чиглэгддэг. Бичигч би вээр өөрөө ч гэр хороолол дунд өсч хүмүүжсэн болохоор хотын төвд ийм хүмүүнлэгийн төв байгуулах үр дүн багатай гэж үздэг. Тэгээд ч яг хүүхдэд чиглэж хүрдэг нь хэд билээ дээ.

3. Сайн нөхөд , Блогчид тусалдаг. Хайртай найзууд маань энэ төвийн үйл ажиллагаанд зөндөө тусалдаг Оргио, Оогийноо, Батзаяа, Ариус, Чимгээ, Номингоо, Мэндээ, Номио, Эрдэнээ, Лхагвасүрэн, Солонгос улсад ажилаж хөдөлмөрлөж байгаа сайн санаат нөхөд... /зарим хүмүүсийн нэрийг бичвэл багтахгүй байна/ гээд байвал дуусахгүй урт цуваа үргэлжилдэг. Тэд маань эргээд нэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Дөлгөөн гээд залуу сая том сэтгэлийн болон биет туслалцаа үзүүлсэн, бүр 3 хайрцаг ном аваачиж өгсөн юм шүү. Ийм хүмүүст хүүхдүүд маань би ч бас хайртай. Ийм л ч учраас энэ төвийн маань үйл ажиллагаа хэзээ ч зогсохгүй гэж би бодож байна. бид ийм хүмүүст хайртай, бас дуртай

4. Хэд хэдэн асуудал байгаа... Өөрөөр хэлбэл энэ төв маань жижигхэн тоосгон дэлгүүрийн 2 давхарт байрладаг. Түрээс нь сарын 200 мянган төгрөг. Бас багш байх... Сарын 150 мянган төгрөгний цалинтай боловч сүүлийн 3 сар цалингаа аваагүй, сэтгэл зүрхээрээ явж байгаа эмэгтэй бий. Хажуугаар нь автобус, унааны мөнгө гээд л асуудал зөндөө, товчоор хэлбэл 3 сарын байрны түрээс, багшийн цалинг өгөөгүй байгаа. Цаашид санхүүгийн ямар нэг эх үүсвэр хэрэгтэй байхаа. Ямар нэг төрийн төлөө байгууллагын төлөө биш хүүхдүүдийн төлөө юм шүү гэдгийг тодотгомоор байна. Сая менежер гэх эмэгтэйтэй уулзаад 12 сарын 5 гэхэд 3 сарын түрээсээ өгөхөөр боллоо. Аргагүй дээ. Хэн тэгээд л хэдэн сар түрээсийн байраа хий хоосон ашиглуулахгүй гэх билээ дээ. Угаасаа хүүхдүүдэд тусалж байгаа ч гэсэн түрээслүүлэгч бол түрээслүүлэгч . Танайх үйл ажиллагаагаа явуулахгүй бол бид өөр аж ахуйн нэгж оруулмаар байна гэсэн. Багш маань ч гэсэн... хэн тэгээд цалингүй ажиллаад яваад байх билээ.

5. Энд ямар нэг байгууллагын, хэн нэгний нэр төр, алдар хүнд олох “шоу” хийх гэсэн ойлголт байхгүй. Зүгээр сэтгэл зүрхээр байгуулагдсан ийм төв. Сэтгэл зүрх, суваг /нэг сувгийн гэдэг/ нэгтэй хүмүүс энэхүү үйл ажиллагаанд туслана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хүүхдүүд ч гэсэн ийм сайхан сэтгэлтэй эгч ах нарыг хараад бахархдаг бас хайрладаг. Дээрээс чам шиг над шиг тань шиг хүмүүс болох юмсан гэдэг төсөөллийг олж авдаг. Мөрөөддөг. Хэрэв та хэн нэгэнд тусламаар, үр дүнг нь мэдэрмээр байгаа бол бидний үйл ажиллагаанд нэгдээрэй гэж уриалж байна. Уг нь сарын 5-10 мянган төгрөгийг ашиг олох биш хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулах гишүүд дэмжигчид байвал үйл ажиллагаа маань зогсохгүй юм. Төлөвлөгөө бол аль нэг Хаан Банк дээр ч юм уу данс нээгээд тийшээгээ шилжүүлж байвал ямар вэ? Санхүүгийн зарцуулалт ч гэсэн mongolhuuhed.wordpress.com сайт дээр ил байг. Хэн нэгэн завшихгүй гэдэг үүднээс...

6. 80-100 хүүхэд энэ төвийн хүрэнд ирж ном уншдаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг тоглодог /бүртгэлтэй, эцэг эхтэй нь албан ёсоор уулзаж дэмжигдсэн/. Ямар нэг байгуулагын харъяа биш гэдгийг ахин хэлмээр байна. Дээрээс нь шашин гэх мэт бусад зорилго агуулаагүй юм шүү. Зөвөөр ойлгоорой. Бас дэмжээрэй

Сайн үйлс дэлгэртүгэй

Бичигч: Обдоо

| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (31) | 577 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

nuguu mongold udur bur duulaad baidag eh, huuhdyn ariun hair yaj heregjdegiig ta nar haruulj baigaam biz dee, hahaha
Mongol huuhed хэзээ бичсэн: 05:01, 2009-12-29 | Холбоос | |
Зааж өгсөнд баярлалаа. Цаашид анхаарах болно. ;-p
Almas хэзээ бичсэн: 09:34, 2009-12-29 | Холбоос | |
Энд уг нь ямар нэгэн шашинтай огт хамаагүй, бас хууль зүй, анагаах ухаан болоод бусад салбараар мэргэжсэн, дээд боловсролтой залуус байгаа болохоор тэр бүр хүүхдэд тиймэрхүү суртал ухуулга хийхгүй байх гэж бодож байна. Ямар ч байсан багш сонгох, ирж тусалж буй хүмүүсээ сонгож хэнээс тусламж авах, хэнийг ойртуулахгүй байх тал дээрээ бас анхаармаар санагдлаа. Энэ талаар бас энэ бичлэгийг бичсэн Обод анд нэлээд сайн анхаарал тавьж, хянаж явдаг. Өөрөө бас энэ талаар ажилладаг судлаач, хуульч залуу байгаа. Би ч бас бусад андуудад хэлж ярьж энэ тал дээр хяналттай байх, ялангуяа элдэв шашин, хэн нэгнийг шүтсэн суртал ухуулга, цагаан хоолтон болох гэх мэт асуудлаас хол байх талаар хяналттай байх талаар нэлээн бодолтой ажиллах хэрэгтэй юм байна. Урьд нь бол ийм асуудал гарч байгаагүй ч цаашдаа энэ тал дээр мөн сайн анхаарч ажиллах л хэрэгтэй юм байна. =============================================================================================================== almasaa, shahshintai holboogui yum bol yagaad ovliin ovgontei bayar hiisen yum be? ovliin uvgun yaj uusseniig medeh uu? ene shin sumees uuseltei yum. eniigee ch medehgui baij shahsin amshintai holboogui ene ter geed helj bgaa ugee ch meddeggui naasan...
Mongol huuhed хэзээ бичсэн: 10:16, 2009-12-28 | Холбоос | |
Mongol huuhed хэзээ бичсэн: 03:52, 2009-12-8 | Холбоос | |
Mongol huuhed хэзээ бичсэн: 03:44, 2009-12-8 | Холбоос | |
Энд уг нь ямар нэгэн шашинтай огт хамаагүй, бас хууль зүй, анагаах ухаан болоод бусад салбараар мэргэжсэн, дээд боловсролтой залуус байгаа болохоор тэр бүр хүүхдэд тиймэрхүү суртал ухуулга хийхгүй байх гэж бодож байна. Ямар ч байсан багш сонгох, ирж тусалж буй хүмүүсээ сонгож хэнээс тусламж авах, хэнийг ойртуулахгүй байх тал дээрээ бас анхаармаар санагдлаа. Энэ талаар бас энэ бичлэгийг бичсэн Обод анд нэлээд сайн анхаарал тавьж, хянаж явдаг. Өөрөө бас энэ талаар ажилладаг судлаач, хуульч залуу байгаа. Би ч бас бусад андуудад хэлж ярьж энэ тал дээр хяналттай байх, ялангуяа элдэв шашин, хэн нэгнийг шүтсэн суртал ухуулга, цагаан хоолтон болох гэх мэт асуудлаас хол байх талаар хяналттай байх талаар нэлээн бодолтой ажиллах хэрэгтэй юм байна. Урьд нь бол ийм асуудал гарч байгаагүй ч цаашдаа энэ тал дээр мөн сайн анхаарч ажиллах л хэрэгтэй юм байна.
Almas хэзээ бичсэн: 03:40, 2009-12-8 | Холбоос | |
Эрхэм Mongol huuhed-ээ, Та тэгээд энэ Би чадна төвийг нураа гээд байгаа юм уу? Яг яа гээд байн байн орж ирж сэтгэгдэл үлдээгээд байгааг чинь ердөө ойлгохгүй л байна? Бид одоо яг яах ёстой вэ? Бас хүн юм яриад байхад хариулахгүй байж бас төвдөхгүй юм аа. Дэмжиж эсэргүүцэж байгаа хэн бүхэнтэй ярилцаж байж л зөв шийдэлд хүрэх байх л даа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гэхдээ ямар нэгэн ул суурьтай тайлбар, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй зүгээр л "муу байна", "боль хаа" гэвэл мэдээж хэн ч хүлээж авахгүй. Магадгүй таны дараагийн бичсэн сэтгэгдэлд хариулах шаардлагагүй гэж үзвэл миний хувьд лав дахин хариулахгүй. Тиймээс уучилж хүлээж авна биз дээ. Эрхэм Uur Genet Xurew-ээ, Эдгээр сэтгэгдлүүдийн хувьд хянаж байх үүднээс блогийн удирдаж байгаа зарим хүнд мэйл мэдэгдэл ирдэг юм л даа. Онц шаардлагагүй, тулга тойрсон зүйл аль болох бичихгүй байсан нь дээр байх гэж бодож байна. Тэгэхгүй болохоор орж ирж шалгаж уншиж хянахад бас жаахан төвөгтэй байх. Биднийг дэмжиж байгаад чинь баярлалаа.
Almas хэзээ бичсэн: 03:35, 2009-12-8 | Холбоос | |
Mongol huuhed хэзээ бичсэн: 03:34, 2009-12-8 | Холбоос | |
Zorilgo deeree ch ergeldene bas 100 euro-giiin xulstei "uilchlegch" deer ch ergeldex xeregtei. Yer ni ingexed 100 euro-giin zuwlux tsag zawaa ene met xeruuld zoriulaad yawj baixad nad metiin shalixgui gar bol chamtai ug soliltsoxod tsag garganaa. Bicheed bai-aaa. Ene blog-iin ezed ni xariuldagguim bol bi chamd xariu bichiiin shdeee. Tegeed ch 100 euro-giin bie-e "unelegch" etgeedtei comment-r ch boltugai xariltsax ni ner turiin xereg shdeee
Uur genet xurew хэзээ бичсэн: 03:05, 2009-12-8 | Холбоос | |
Mongol huuhed хэзээ бичсэн: 02:53, 2009-12-8 | Холбоос | |
Андуудаа одоо үр дүнгүй хэрүүл, мэтгэлцээнээ больё, авахыгаа аваад гээхийгээ гээгээд л явъя. Тэр хүүхдүүд азгүй байлаа ч тэдний л сонголт, хэн нэгэн хүн чирч авчраагүй, тэр мөнгө өгч байгаа хүмүүсээс хүсээд гуйгаад авч байгаа болохоос хүчээр буу тулгаад аваагүй болохоор одоо яах вэ дээ, буруу муу зүйл дээрх хүний нүдэнд харагдаж байгаа л байх. Ямар нэгэн судалгаа хийгээд явах боломж ч бидэнд байхгүй. Өөрт байгаа мэдлэгээсээ чөлөө завтай цагт нь хүүхдүүдэд зааж сургаад л явъя гэж бодож байгаа. Юм бүхэнд л хоёр тал байдаг гэж ярьдаг. Аль болох хэлж өгөөд засаж залруулаад л явъя mongol huuhedee. Бид ч бас өгөөгүй биш боломжоороо бүх хүн мөнгө өгч байгаа. Даанч бид цөөхөн, тэр хэмжээнд хүрч 3 сарын өрийг төлөөд, нэг багш цалинжуулах мөнгө одоохондоо бидний дундаас бүрдэж амжаагүй л байна. Тийм болохоор л хүмүүсээс тусламж хүсэж байгаа шүү дээ. Хаяхаа хүрвэл тэнд байгаа номыг нь зараад түрээсийн мөнгөө аваарай гээд хаячхаж болно л доо. Олон залуусын сэтгэл гаргаад, хандив цуглуулаад боссон ийм газрыг нураа гээд байгаамуу яа гээд байгааг бас жаахан ойлгоохгүй л байн? Одоо нэг нэгэн рүүгээ би ийм чи тийм гэсэн хэрүүлээ ямартай ч больцгооё оо. Яг ажил хэрэгч шүүмж байвал, эсвэл ийм судалгаа, ийм материал дээр ингэж тулгуурлаад ийм хичээл заа гээд бидэнд материал юм өгөөд хамтарвал оролдоод явахад болохгүй зүйл байхгүй байлгүй дээ.
Almas хэзээ бичсэн: 10:34, 2009-12-8 | Холбоос | |
xa xa xa, tsagiin 100 eurogiin erhem gyai yhaanii semerkhii baigaa bol ongirood bailgui neree heleed dansand ni 10 euro shidcheech. tiim chatsga baina uu tand
yanjmaa хэзээ бичсэн: 10:19, 2009-12-8 | Холбоос | |
Uu ene chin xarin owoo muu 100 dollariin xeruulch uu ugui yu ain kkkk. Manai mongold, minii ex orond yalix shalixgui geed unelsen nusgai garuudiin bichlegiin dor jinxene ner usaa bichexgui xereldex zawtai iim nuxriig tsagiin 100 dollar-r ter xulsluud zuwulguu awdag baiguullaga unexeer bilgiin nud ni soxorson bainaa. Bichej baigaa setgegdelees /blogiin door gardag boloxoor ni setgegdel gexuu eswel uuriinxun nerleed baigaagaar ni shuumj gex uu ineed xureed baixiin/ chin xaraxad xairan ch mungu, xairan ch tolgoigoo ugaalgagchid mini yostoi jinxeneesee... Tanidag negendee bish cham shig 100 dollar-taa xanxaj tsatsaad yawj baigaa, ajlaa olon niited yaj tailagnaxaa medexgui, yu xiij baigaagaa bas medexgui tusliin munguur garaa ugaagaad, tsalin gej xudal nereer garaa ugaasan yumnuud tegwel yadaj xaraad; yu xiisnee tailagnaj baigaa zagwar iim baigaan gej uzuulsen blog baina gej bodox ch tenxee chamd alga uu. Eswel tanaix ajliin tailang zuwxun aimaar unetei tsatsagddag surtalchilgaa gej boddogiimuu. Tegeed ch chi yer ni yadaj yamar yumiig advertisment gedgiig meddeg baigaa daa Olon ulsiin baiguullagad ajilladag gej bodood /chamaig uneleed gexees/; yadaj ene ugee English-r unshij medne gej bodood bichlee shuu. Uguulberiin naad tsaad utga sanaag tailj unshij chadaxgui ungutsxun boddog yumaa gexed yadaj ugiin utgiig medne bizdee. Zar surtalchilgaa, mongoloor advertisment gedeg ugee yadaj google-deed neg xarchixna biz. Cham shig tsagiin 100 dollariin xuls awchixaad yu xiisen ni medegdexgui ajlaa tailagnaj chaddaggui yumnuudiin xajuud yadaj mungu awch ajil xiideggui ch gsn mungugui xiisen ajlaa ene meteer tailagnaj surch baina manai zaluuchuud. Ene chin aliwaa yum neelttei baixiin ashig tusiig manai shine yeiin zaluus mederch baina. Getel cham shig yumnuud ni yu xiij baigaa ni medegdexgui neex undur tsalin awaad tegchixeed olon ulsiin baiguullaga geed bulterch yawdag yum. Xaa baina ter olon ulsiin baiguullagiin ashig tus. 2 sayaxan xuntei uls ornii tegwel 70 xuwi yaduu baina chinii ajlaa tailagnaj, ur dungee tailagnaj chiniixeer bol surtalchildagguin xar gaigaar. Eswel iim setgegdel nereer xeruul bicheed suuj baidaj ajilchintai olon ulsiin baiguullaguud baidag uchraas uudluxgui baixguimuu yer ni. Onoodor bux xumuusiin amidral ni saijirxaasaa dordoj baina. Argagui sh dee. Munguu zarax yumandaa zaraxgui cham shig yumiig tsagiin 100 dollar-r baalgaad baixaar chin. Yostoi buur uur xurchixlee. Ene zaluusiig bi demjdeg zaa yu. bi tsagiin 100 dollariin xuls bish sariin 100 dollariin tsalin awdag. Ene tsalingaasaa chadax xuwia edend ugnu. Ed ur dungui zartsuulsan ch ugnu. Xarin chi chadax uu ain. Neree bichexgui ch yadaj ene setgegdel ch yum shig xeruulch yum shig shuumj ch yum shig dunshij baigaa jiremsen ugnuudiinxuu ezen bolood naad MONGOLHUUHED nereeree ene dansand ni 5 dollar xiichixeeech. Bi bol chamaig chadaxgui gej bodjiino. Xamgiin gol ni yag cham shig l nuxduud 100 dollariin tsalin awch minii ex orond ajillaad baigaa boloxoor xugjij chadaxgui 20 jil boljiino zaa yu ardchilald orchixood. Xerew ene zaluus tsagiin 100 dollar awdag baisan bol .... Yeee chi oilgoxgui l deee. Bichleg unshaad tsaad sanaagiin oilgoxgui ugen deer oo xaij xereldej baigaa amitan. Buur durgui xurchixlee. Iim olon amitan bitgii yostoi jinxeneesee tarxi ugaagaasaa. Oligtoixon shig shuumj bichej chadaxguin bol yadaj naad 100 dollaraaraa zow baagaad yawj bai chi. Internet-d blogtoi baisnaar cham shig medrel amitad ni iim setgegdel bichej, zawtai bish ch setgeltei, yumnii tsaad naad utga oilgodog xumuus ni duugui tusaldagiin. Chi yadaj tiim ug medex uu. TENEG XUN DUUGUI BAIXDAA SURTEI GEJ. Olon ulsiin baiguullaga xaanaas mungu awaxiin. Mongolchuudaas mungu awaxiimuu? Olon ulsiin baiguullaga gej ner zuuchixeed. Ted chin tsaanaasaa sanxuujij, minii ex orond ajil xiigeed xaramsaltain nudee oloogui cham shig yumiig ajilluuldag yum bna. Turshlaga deeree chi olon ulsiin baiguullagiig ene zaluustai xaritsuulaad baigaamuu. Tegwel bi chinii ene bichsen setgegdel deerees chin xaritsuulaad xelexed ene zaluus unuudriig xurtel tsagiin 3 dollariinxaa ajliin xulsunuus iluuchileed ene bugdiig xiij baijee. Eniig chin l volutarism gedgiig; Tsalinguigeer busdad sain duraar tuslax. Yamar yumnii chin medleg. Neg buten bichleg unshaad tsaad sanaag ni oilgoxgui shuumj gej neg xeruul bichej baij CHI. Burxangui gazriin Bumba galzuurna gedgiin ulgereer l chi dawarch yawaa biz. 100 euro-giin xuls awaad eter. Getel namaig xar Chi yostoi minii shariig xudulguj baina shuu. Bi chinii orond ajillaj baisan bol yostoi jinxene tushalaga yariad jinxene shuumj bichej tuslaad, 100 euro-goosoo tsatsaad suuj baix baisiiin. Getel cham shig yumnuudaas bolood bi 100 euro-giin ajild orj chadaxgui baina Muu ariin xaalgaar orson Amitan. Nadad bol ajil xiij chadaxguin zowlon baixgui daan ch cham shig suudliin bugluusnuudees bolood myanga myanga saixan zaluus baga xulsuur ajillaj baina. Ene neg amitanii uldeesen setgegdeliig xarax tusam, iim amitan tsagiin 100 euro-goor tsalinjij baina gexeer buur bodox tusam xairan saixan minii ex oron gej bodogdood uur xureed baixiin. Xaa baina ter minii uxaant ard tumen. Minii uxaant ard tumen chamaig tsewerlegcheer ch awaxgui boloxoor chi olon ulsiin baiguullagiin gadniixniig tarxiig ni ugaaaj xarin ch yostoi ex ornii mini talaar buruu medeelel tsatsaj yawaa yum bna l daa. Huuue xun xiisen ajlaa reklamdaad ch boltugai xelex xeregtei baidgiin. Ene chin odoo tiim tsag ye. Chi yadaj tsag yeiinxee atmosphere-iig mederch amidarch chadna bizdee. Xamgiin gol ni ene zaluus baina shdee teee. mungugui ch, tsagiin 100 dollar-iin tsalin awdaggui ch uurt baigaagaaraa ingej tusalj boldog yum bna gedgiig olon xund xurgej bna medew uu. Magadgui chi tailgnawal aimaar yum garna biz teee 100 dollariin xulsnii ajliin tailan bol laitai l baigaa. Olon ulsiin baiguullaga tailangaa neelttei tawidagiig medne bizdee Nadad tailangaa shideerei xuu 100 dollariin ajil yamar mundag baidgiig xariii CHI MINI. OO dollar ch bish Euro biluuu kkkkkk. Zarim ornii xumuust unegui uilchilj gechixjee. Uuriinxun ulsiin irged yaay daa baiz geed, zaxaas awaad tuslaj xeregtei xun baixad busad ornii xumuust unegui uilchildeg gechixjee. Yaadgiin chi bie-e uneldegiimuu xaishaa yum. Bie-e uneldegguin bol tsaana chin ger xoroolloor duuren unegui tuslamj xeregtei xumuus baina. Eswel busad ornii xumuust yaj tusaldagaa nadad neg xeleed uguuch CHI. Uuriinxuu ex orniixoo xumuust yadaj tuslaad gaigui bolgosoniixoo daraa busdad tusaldag gej yari. Chinii ajliin tailan ene uu tee bi busad orond tuslaj baixad xoiguur ni minii ex oron unuudur iim bolchixoj gej chi xelex uu TEE. Zaaa zaluusaa ene nuxur yadaj uuriinxuu nereer bish yumaa gexed MONGOLHUUHED nereeree gadniixand unegui "uilchilj" olson 100 euro-goosoo 5 euro-g xandiwlasan baiwal nadad xeleerei. BI DAWAA GAHCHULUUN nereer xandiw ugnuu. Cheers Mongolhuuhdee
Uur genet xurew хэзээ бичсэн: 07:37, 2009-12-8 | Холбоос | |
Mongol huuhed хэзээ бичсэн: 03:39, 2009-12-8 | Холбоос | |
Mongol huuhed хэзээ бичсэн: 03:27, 2009-12-8 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 17-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

  • Холбоо барих бичлэгт Зочин: монгол хүүхэд бүр айх аюулгүй амар тайван ,аж төрөх эрхтэй. гэж үндсэн хуульд заасан байдаг тэгвэл э...
  • Хандивын данс бичлэгт Алмас: Сайн байна уу, Тэр талаар сайн мэдэхгүй байна. Тийм ялгаа байдаг юм болов уу даа. Манайх лав энгийн ...
  • Холбоо барих бичлэгт Зочин: сайн байна уу? манай дүү одоо 7 сартай зүрхний ховдол хоорндын цоорхой тархины хатингаршилтай бээжин...
  • Хандивын данс бичлэгт Зочин: хандивын данс нээх гэсэн юм яаж нээдэг юм бол?? мэдэх хүн байна уу?? одоо 7 сартай ховдол хоорондын ...
  • БИ ЧАДНА бичлэгт erdene oyu (зочин): vneexeer goe yum aa bi xolbogd moor baina xolbogdox utas baina uu
  • Хандивын данс бичлэгт Алмас: 2015-3-21 20,000.00 БОЛОРТУЯА-С гээд мөнгө орсон байна. Баярлалаа.
  • Холбоо барих бичлэгт Алмас: Бас яг байгууллага бол биш. Одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа.
  • Холбоо барих бичлэгт Зочин: энэ байгууллага одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм болов уу? хариу өгч туслаач.. хамтарч ажиллах гэ...
  • Монгол Улсын хамгийн залуу дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэдээ ... бичлэгт Зочин: чамд маш том амжилт тохиож байна би чамайг хараагүй ч гэсэн нүдэнд чинэ баярын жавхаа ...
  • Хандивын данс бичлэгт Уянга (зочин): Манай дүү Б. Амин - Эрдэнэ нь 2014 оны 4 сарын 4 өдөр төрөлхийн зүрхний ховдол хоорондын цооролттой ...

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 89094 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.

idiomatic-dormant
idiomatic-dormant